Суусар нь Martes төрөл ба Mustelidae овгийн амьтан юм.
Суусар нь нарийн биетэй, шаламгай хөдөлгөөнтэй амьтад бөгөөд ой тайга, Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын шилмүүст, намар навчаа гөвдөг ой модонд таарна. Тэд өтгөн саглагар сүүлтэй, том савартай ба хумсаа нууж эвхдэг. Шардуу өнгөөс хар хүрэн арьс үстэй.
Энэ амьтан нь мах идэштэн бөгөөд нохой зээх, усны булга, үентэй ойр холбоотой. Тэд хэрэм, оготно, туулай, шувуу, загас, хорхой шавьж, мөн жимс, самар гэх мэтээр хооллодог байна.
Суусар нь ганцаар амьдралтай бөгөөд хавар орой, зуны эхээр үржлийн үе эхэлнэ. Хаврын эхээр нүдээ нээгээгүй, бараг үсгүй шахам зулзага[Бүсрэг]5 ба түүнээс дээш гаргана. Зулзага нь 3-4 нас хүрээд эхээсээ салан бие дааж амьдардаг.
Суусар нь Martes төрөл ба Mustelidae овгийн амьтан юм.