dcsimg
Image of Korean Pine
Creatures » » Plants » » Gymnosperms » » Pines »

Korean Pine

Pinus koraiensis Siebold & Zucc.

Солонгос нарс ( Mongolian )

provided by wikipedia emerging languages

Солонгос нарс (Pinus koraiensis) нь Азийн зүүн хэсэг, Манжуур, Оросын зүүн хэсэг, Солонгос, Японы төв хэсгийн нутгаас гаралтай мод юм. Энэхүү ургах бүсийн хойд хэсгээр 600-900 м өндөрлөгт, өмнөд хэсгээр 2000-2600 м өндөрт ургадаг.

Солонгос нарс нь 40-50 м өндөр, 1.5-2 м голчтой том мод юм. Энэ нарс нь Strobus буюу Цагаан нарс дэд төрлийн гишүүн бөгөөд шилмүүс нь 7-13 см урт, боргоцой нь 8-17 см байна. Түүхий байхдаа ногоон, хөхөвтөр ягаан өнгөтэй бөгөөд боловсорч гүйцээд бор болдог. Тоос хүртэлтээс 18 сарын дараа боловсорч гүйцнэ. Боргоцойн үр нь 14-18 мм урт. Солонгос нарс нь Сибирийн нарстай ойр холбоотой болно. Энэхүү нарс нь 350-400 наслах ба зарим тохиолдолд 500, түүнээс дээш насалсан нь бий.

Хэрэглээ

 src=
Солонгос нарсны самар

Боргоцойн үрийг хураан авч, нарсны самар хэлбэрээр Хятадын зүүн хойд хэсэгт ихээр зарж худалдаалдаг. Мөн хүйтэнд тэсвэртэй, гоёмсог тул Канад, АНУ гэх мэт улсад цэцэрлэг, хүрээлэнд чимэглэлийн зориулалтаар тарьж ургуулах нь элбэг.

license
cc-by-sa-3.0
copyright
Wikipedia зохиогчид ба редакторууд

Солонгос нарс: Brief Summary ( Mongolian )